Найруулгын ба найруулгын бус алдаа
Монгол хэлний найруулгын алдааг
хэрхэн ангилах талаар өөрсдийн саналыг найруулга зүйч эрдэмтэн
Д.Отгонсүрэн, Ц. Сүхбаатар, М. Базаррагчаа, Ш. Барайшир, Ч.Чойсамба нар
бүтээлдээ цохон тэмдэглэсэн нь буй. Эдгээр эрдэмтдийн саналыг
харгалзан, дараах байдлаар ерөнхийлөн үзэж байна. Үүнд: А. Найруулгын
алдаа
- Үг буруу сонгосон алдаа: “ Хоолой өвдөж, халуурч байгаа
тохиолдолд аминдэм сайтай хоол идэх хэрэгтэй.”- д амин дэм ихтэй гэхийн
оронд “сайтай” гэсэн нь
муу амин дэм байдаг[:293] гэж үзэхэд хүргэж
байна.
- Үг дутсан алдаа : “ Айргийн тавд ирсэн морьдыг Монгол
улсын дархан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хувиасаа тус бүр 5000 төгрөгөөр
мялаав.” өгүүлбэрт “аварга” гэсэн үгийг орхисон нь нэрт бөхчүүд маань
уран дархан, мастер болчихсон байна.
- Үг илүүдсэн алдаа : “Та
бөхчүүдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлнэ гэлээ. Үүнийг жаахан тодруулна
уу?”- өгүүлбэрт хүсэлтйн ард асуултын тэмдэг тавьсанаас гадна “жаахан”
гэдэг үг илүүдэж, нэгэнтээ тодруулах зүйлд их, бага хэмжээ байдаг байх
нь гэсэн эргэлзэлд хүргэж байна.
- Үг давтсан алдаа : “Энэ нь
миний амьдралын зорилго минь байсан.”өгүүлбэрт “-нь, -минь” гэсэн
хамаатуулах нөхцөлийг давхардуулсан байна.
Б. Найруулгын бус алдаа
-
Баримтын алдаа: “58,97 кг нь 13 футтай тэнцэнэ.”гэжээ. Гэтэл фут нь
30,48 см-тэй тэнцэх уртын хэмжүүр юм. Харин 58,97 кг нь 130
фунттай(1фунт=0,453592 грамм) тэнцэх ажээ.
Учир зүйн алдаа:
“Магадгүй, ирэх зууны сүүлчээр би, бидний амьдралын сайхан үеийг
харуулсан нэгэн бүтээл туурвих санаатай байна” –д ирэх зууны сүүл үед
амьд байна гэсэн итгэл байлаа ч бүтээл туурвих чадвар баймааргүй юм.
Хэл
зүйн алдаа: “Энэ удаагийн сонгуульд олон намууд шударга
өрсөлдөцгөөв.”-д олон тооны утга бүхий үг + олон тоогоор хэлбэржсэн нэр
үг(олон намууд), олон тооны утга бүхий үйл үгийг дахин олон тоогоор
“өрсөлдөх+цгөө” хувилгажээ. Харин “а. Энэ удаагийн сонгуульд олон нам
шударга өрсөлдөв. б. Энэ удаагийн сонгуульд намууд шударга өрсөлдөв.
“гэвэл зүйтэй.
Гоо зүйн алдаа: “Монголын уран зохиолын халуун гал
тогоонд зүтгэхдээ 25 номоо хэвлүүлж, уншигчдын ширээн дээр тавьсан.” –д
“халуун гал тогоо” гэсэн нь зүйрлэл оновчгүй болсон байна.
Зөв бичих зүйн дүрэм
Эгшигт гийгүүлэгчийн дүрэм
1.
Монгол баавар гэдэг үгэнд орсон 7 гийгүүлэгч нь үгэнд орохдоо өмнөө ба
хойноо аль тод хэлэгдэх газраа заавал эгшигтэй бичигддэг учраас эгшигт
гийгүүлэгч гэж нэрлэгддэг бөгөөд энэ дүрмийг томьёолбол:
Э7Гажилт:
А. Хэлний угийн”-Н”-ээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын “-Г” нөхцөлийг эгшиггүй бичнэ.
н+Г=ЭгшиггүйЖишээ нь: дүн+г =дүнг, наран+г=наранг, хилэн+г=хилэнг………
Б. Тусгай бичигддэг л, нь хоёр нь эгшиггүй бичигдэнэ
Жишээ нь: ах л, тэр нь, сайн нь…….
Жич: Эгшигт гийгүүлэгчийин дараа үгийн эцэст ямар ч богино эгшиг бичнэ.Жишээ нь: гарга, өрнө, холбо, илбэ, солби….
“Г” үсгээр хоёр авиа тэмдэглэнэ.
А. Хүүхэн хэл, хэлний уг уруу ойртож га, го, гу, гы гэж хэлэгдэх “Г” үсгийг “хоолойн Г” гэнэ.
Хоолойн “Г”-ын ард а, о, у, ы дөрвөн эгшгийн аль нэгийг бичнэ. Жишээ
нь: гарга, босго, гутал, багын, ганган, залгавар, олговор...
Үгийн нэгдүгээр үеэс хойш орсон хоолойн “Г” үсгийн ард зөвхөн а,о бичнэ.
Жич. Хоолойн “Г” зөвхөн эр үгэнд байна.
Б.
Хэлний угаар хэлэгдэх “Г” үсгийг хэлний “Г” гэнэ. Ийм “Г” авиа нь ардаа
эгшиггүй, эсвэл “а, о, у, ы” дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээ нь:
булаг, намаг, гөлөг, өсгө, сэлгэ, гүзээ, тоног, өртөг ................
Хэлний”Г” үсгийн дараа а, о, у эгшиг бүхий залгавар орсон ч хэлний “Г”
хэвээр байна. Жишээ нь: булаг+аас- булгаас, тоног+оос-тоногоос,
намаг+аас- намгаас гэх мэт.
Жич: Хэлний “Г” эр, эм аль ч үгэнд байна.
“Т, Д” залгавар бүтээвэр
Үйл үг бүтээх “-д-т” дагавар болон өгөх оршихын тийн ялгалын “-д-т” нөхцөлийг бичих
А. “С” үсгээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх”-т” дагврыг залгана. Жишээ нь: мөс+т-мөст, утас+т-утаст, цус+т-цуст, тос+т-тост...
Бусад тохиолодолд “-д” дагаврыг залгана.
Үйлдэгдэх хэвийн “-д, -т” нөхцөлийг үгэнд залгахдаа энэ дүрмийг баримтална. Жишээ нь: авт, хүрт, олд, дийлд...
Б.
Өгөх оршихын тийн ялгалын”-т” нөхцөлийг “г” ба өмнөө эгшигтэй “с”
гийгүүлэгчээр төгссөн үгэнд /тогтворгүй Н-гүй/ залгана. Жишээ нь:
цэцэг+т-цэцэгт, хэлтэс+т-хэлтэст, засаг+т-засагт, хавтас+т-хавтаст...
В. “Р, В” гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан”-т” бичнэ. Жишээ нь: гарт, Цэдэвт....
“Ж,Ч, Ш” гийгүүлэгчийн дараах эгшиг
А. Эм үгийн эхэнд “ж,ч,ш”-ийн дараа богино “э” эгшиг бичихгүй, “и, ө, ү” гурвын нэгийг бичнэ.
Жишээ нь: жин, жим, жөтөөрөх, чимэг, чөлөө, чүдэнз, шинэ, шөвгөр, шүтээн
Б. Эр үгийн эхэнд ж,ч,ш-ийн дараа “а,о,у” эгшгийн аль нэгийг бичнэ.
Эр үгийн эхэнд Ж,Ч,Ш+А,О, У
Жишээ нь: чухал, чанар, шувуу, жолоо, жавар...
В.
Эр, эм аль ч үгийн дунд орсон “ж, ч, ш” гурван эийгүүлэгчийн ард
балархай эгшиг бичих шаардлага гарвал зөвхөн “и” эгшиг бичнэ.
Үгийн дунд Ж,Ч,Ш+ И
Жишээ нь: аж+г-ажиг,зөрч+л-зөрчиль хаш+ж –хашиж гэх мэт.
Г. “ж,ч,ш”-ийн дараа ямар ч урт эгшиг бичиж болно. Жишээ нь: жаахан, жуулчин ,шаант, шаамар, чийрэг гэх мэт.
Зэрэгцүүлэн холбох”-ж-ч” нөхцөлийг ялган бичих
А. Эгшгээр төгссөн үгэнд”-ж” нөхцөл бичнэ. Жишээ нь: суу+ж-сууж, булцай+ж-булцайж, дүрлий+ж- дүрлийж гэх мэт.
Б. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн”-ж” бичнэ. Жишээ нь: бос+ж-босож, хуц+ж-хуцаж, тох+ж-тохож гэх мэт.
В.
Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-ж” бичих боловч хааяа “-ч” бичих
нь бий. Ингэхдээ “-л,-м” үсгийн дараа”-ж” бичнэ. Жишээ нь: хам+ж-хамж,
тул+ж-тулж, төл+ж-төлж гэх мэт.
“в,г” үсгийн дараа гол төлөв “-ж” бичнэ. Харин авч, өгч гэсэн хоёр үгэнд “-ч” бичдэг. Жишээ нь: хөвж, хавж, бүгж гэх мэт.
Г. Урт, хос эгшиг бүхий нэг үетэй үгэнд “-ч” бичнэ. Жишээ нь: хөөрч, хуурч, цооорч, дуугарч, дулаарч гэх мэт.
Хоёроос дээш үетэй”р” үсгээр төгссөн үйл үгэнд зөвхөн”-ч” бичнэ. Жишээ
нь: бутар+ч-бутарч, цовхор+ч-цовхорч, бархир+ч-бархирч гэх мэт.
Е.
Богино эгшиг бүхий ганц үетэй “р” үсгээр төгссөн үгэнд гол төлөв “-ж”
бичнэ. Жишээ нь: хар+ж-харж, тур+ж-турж, төр+ж-төрж гэх мэт.
Гажилт: Хүрч, гарч, сурч гэх мэт цөөн үгэнд “-ч” бичнэ.
Эдгээр
дүрэм нь өнгөрсөн цагаар төгсгөх “-жээ, чээ” нөхцөлийг бичихэд мөн
хамаарна. Жишээ нь: сой+жээ-сойжээ, ав+чээ-авчээ, бутар+чээ-бутарчээ гэх
мэт.
Үйл үг бүтээх “-л” дагаврын дүрэм
А. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх “-л” дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ.
7+Л=ЛЭ
Жишээ нь: Өв+л=өвлө, харла, цуг+л-цугла, ном+л-номло, зураг+л-зурагла гэх мэт.
Б.
Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх “-л” дагаврыг
залгахдаа түүний шаардлагаар бичигдэх балархай эгшгийг өмнө нь бичнэ.
9+Л=ЭЛ
Жишээ нь: бут+л-бутал, чичи+л-чичил, дэвс+л-дэвсэл, адис+л-адисал,
нугас+л-нугасал, ааш+л-аашил, хайч+л-хайчил, ногт+л-ногтол гэх мэт.
Гажилт:
“-л”дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг
гээгдэхээр байвал “-л”дагаврын шаардагдах эгшгийг хойно нь бичнэ. Жишээ
нь: үндэс+л-үндэслэ, холтос+с-холтосло, хувцас+л-хувцасла, идэш+л-идэшлэ
гэх мэт.
В. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд “-л” дагаврыг залгахад зөөлний тэмдэг “и” болж “-л” дагаврыг шууд бичнэ.
Жишээ нь: цохь+л-цохил, хань+л-ханил, цахь+л-цахил гэх мэт.
Г. Эгшгээр төгссөн үгэнд “-л” дагаврыг шууд бичнэ.
Э+Л=ШЖишээ нь: хээ+л-хээл, бөө+л-бөөл, сүү+л-сүүл, хөө+л-хөөл гэх мэт
Жич: гар+л-гарал, бод+л-бодол, хүс+л-хүсэл, сана+л-санал, тахь+л-тахил
гэх мэтээр нэр үг бүтээж буй “-л” дагавар нь энэ дүрэмд хамаарахгүй.
“-ЛАГА”, “-ЛГА” дагаврыг бичих нь
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-ЛАГА” дагаврыг, харин эгшиг ба зөөлний
тэмдгээр (ь) төгссөн үгэнд “-ЛГА” дагаврыг залгана. Жишээ нь:
байгуул+лага, ор+лого, зар+лага, уна+лга, сахь+лга, тарь+лга гэх мэт.
Заримдаг гийгүүлэгчийн дүрэм
1.”Цоожоо
засаад тушаачих” гэдэг үгэнд орсон есөн гийгүүлэгч нь заримдаа
эгшигтэй, заримдаа эгшиггүй бичигддэг учир”заримдаг гийгүүлэгч” гэж
нэрлэгддэг бөгөөд дүрмийг тодруулбал:
А. Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол эгшиггүй бичигдэнэ.
7+9= эгшиггүйЖишээ нь: амт, ханд, харагд, гэрэлт, авт гэх мэт.
Б. Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол эшигтэй бичигдэнэ.
9+9=ЭЖишээ нь: баримтат, гадаадад, бөхөж, хасазна гэх мэт.
Гажилт:
А. Үйлт нэрийн буюу ирээдүй цагаар тодосгон холбох “-Х” нөхцөл нь өмнөө
заавал эгшигтэй бичигддэг учир энэ дүрэмд хамаарахгүй.
ЭХ(үйлт нэр)Жишээ нь: харах, халах, хөрөх, хамах гэх мэт.
Б. Зармдаг гийгүүллэгч дотроос “с, х” гийгүүлэгчийн дараа “т, ч” эгшиггүй орно.
С.Х+Т.Ч=Эгшиггүй. Жишээ нь: тусч, түүхт, түүхч, эмхтгэл, цомхтго, үсч, цовхч гэх мэт.
Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм
Дараалан орсон 3 гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн “Г”, хэлнитй
үзүүрийн “Н” хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах, балархай эгшгээр үг
төгсвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул “Н” ба “Г”-ийн өмнө богино бичиг
бичнэ. Товчоолбол: Дараалан орсон 3 гийгүүлэгчийн гуравдугаарх нь хэлний
үзүүрийн “Н”, хоолойн “Г” хоёрын нэг байвал өмнө ни эгшиг бичнэ.
Г.Г+на, нэ,но,нө, а,го=Эгшиг Одоо ирээдүй цагаар төгсөх”-на”
нөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа энэ дүрмийг
баримтална. Жишээ нь: бодогд+но-бодогдоно, үзэгд+нэ-үзэгдэнэ,
өөрчлөгд+нө-өөрчлөгдөнө, хасагд+на-хасагдана гэх мэт.
Монгол хэлэнд
дараалсан гурван гийгүүлэгч орсон нэр үг цөөнгүй. Тухайлбал,
бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, зэндмэнэ, хоромсого гэх мэт.
Дараалсан хоёр гийгүүлэгчийн дүрэм
Дараалан
орсон хоёр гийгүүлэгчийн II нь хэлний үзүүрийн “Н” ба хоолойн “Г”
хоёрын нэг байвал түүний өмнө “и” –ээс бусад балархай эгшиг бичихгүй.
Г+на, га,го= ЭгшиггүйЖишээ нь: бодно, гарга, авга, алга, торго, өгнө, хашна, хучна гэх мэт.
Давхар зөөлөрсөн гийгүүлэгчээр дарааах үгс төгссөн байна. Үүнд:
Тамхи хуанли гортиг
Архи занги увдис
Зовхи банди нандин
тархи сорви хандив
горхи туурви янгир
салхи зарлиг ангир
Балархай эгшгийг гээх ба гээхгүй тохиолдлууд
Үгэнд
залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж
хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Эгшиг гээгдэх гурван тохиолдол
байна.
1.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ.
Г+ЭЭ=ЭгшиггүйЖишээ нь:тамар+ийн=төмрийн, тангараг+аас= тангаргаас гнх мэт.
2.“И”-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн балархай эгшиг гээгдэнэ.
Э(и)+ЭЭ= Эгшиггүй. Жишээ нь: буга+ын =бугын, цэнгэ+ээд=цэнгээд, сунга+аарай=сунгаарай гэх мэт.
3.
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад уг
үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ..
Г+Г=ЭгшиггүйЖишээ нь: нөхөд+д=нөхдөд, бусад+д=бусдад гэх мэт.
Гажилт:
1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхгүй. Жишээ нь: Гэрэлийг. Баатарын, Билэгээс гэх мэт.
2. галав, төлөв гэх мэт зарим үгийн үндэс эвдрэх тул балархай эгшгийг гээхгүй.
3. Уламжлалын зарчим баримтлан бичдэг танхим, тэнхим, эрих гэх мэт үгийн балархай эгшиг гээгдэхгүй.
4.
Эгшигт ба заримдаг гийгүүлэгч эгшиггүйдэхээр бол балархай эгшгийг
гээхгүй. Жишээ нь: амьдралын, нөхцөлийг, баригддагийг, чадварааас гэх
мэт.
5. Үгийн дунд орсон ялгах эгшгийг гээхгүй. Жишээ нь: саналыг, хорголоо, нагацаа, шагналаас гэх мэт.
6.
Үйлт нэрийн “-Х” буюу тодосгон холбох “-Х” нөхцөлийн өмнөх балархай
эгшгийг гээхгүй. Жишээ нь: бодохоор, харахаар, үзэхэд гэх мэт.
7. Зөөлрүүлэх үүрэгтэй орсон”-И”-ийг гээхгүй.
Жишээ нь: ханилаад, тахилаар, сувилаарай
Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм
Зөөлний тэмдэг нь:
1.Зөөлрүүлэх
үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг хэлэгдвэл
зохих байрнаас нь урагшлуулан хэлэхийг зөөлрүүлэх гэнэ. Хатуу, зөөлөн
гийгүүлэгчийн хэлэхийн ялгааг дараах жишээнээс үз.
Жишээ нь: Хол-холь, тох- тохь, цог-цогь, цох-цохь гэх мэт.
Гийгүүлэгчийг зөөлрүүлэхдээ:
А. Дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдэг (ь) бичнэ.
Жишээ нь: бохь, тахь, тань, унь, хорь, хумь гэх мэт.
Б. Давхар гийгүүлэгчийн ард “и” бичнэ.
Жишээ нь: тамхи, борви, холхи, цорги гэх мэт.
2. Тусгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд
“е” эгшиг залгахад өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө
нь зөөлний тэмдэг тавьж тусгаарлана.
Жишээ нь: бэлчье, хөрье, түрье, хүсье гэх мэт.
Зөөлний тэмдэг “и” болох нь
Гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдэг дараах дөрвөн тохиолдолд “И” болж солигдоно. Үүнд:
1.Зөөлний
тэмдгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн ( аа, оо, уу, ий) залгавар
залгахад зөөлний тэмдгийг “И”болгож, урт эгшгийн нэгийг хасаж бичнэ.
Ь+аа, оо, уу, ий = И
Жишээ нь: соль+оод=солиод, хорь+ийг=хорийг, харь+уул=хариул, тань+аад=таниад гэх мэт.
2. Зөөлний тэмдгийн дараа эгшигт долоон гийгүүлэгч орвол:
Ь + 7 = И
Жишээ нь: барь+в=барив, тохь+р=тохир, сахь+в=сахив гэх мэт.
2. Зөөлний тэмдгийн дараа тодосгон холбох “-х” нөхцөл орвол:
Ь+Х=И
Жишээ нь: хорь+х= хорих, тарь+х=тарих, сорь+х=сорих гэх мэт.
4. Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол:
9Ь + 9 = И
Жишээ нь: цохь+ж = цохиж, захь+дал= захидал, тахь+сан= тахисан гэх мэт.
Зөөлний тэмдэг үл солигдох нь
Гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдэг нь дараах гурван тохиолдолд үл солигдоно. Үүнд:
1.Зөөлний тэмдгээр төгссөн эр үгэнд “-я, -ё” залгавал:
Ь+я, ё =Ь
Жишээ нь: холь+ё =хольё, тарь+я-=тарья, барь+я=барья, цогь+ё= цогьё…
2. Эгшигт долоон гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол:
7Ь+9 =Ь
Жишээ нь: соль+дог =сольдог, тарь+жээ= тарьжээ, холь+сон = хольсон…
3. Хоёр үгээс бүтсэн үгийн зөөлний тэмдэг хэвээр байна.
Жишээ нь: Сольхүү, Дарьсүрэн, горьгүй завгүй…
Хатуугийн тэмдэг
Хатуугийн
тэмдэг нь зөвхөн тусгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гийгүүлэгчээр
төгссөн эр үгэнд “я,ё” залгахад өмнөх гийгүүлэгчээсээ салангид
дуудагдахаар бол хатуугийн тэмдэг тавьж тусгаарлана.
Г+Я,Ё = Ъ Жишээ нь: тарья, тохь+ё = тохъё, буц+я= буцъя..,
Жич: Уламжлалт бичлэгээр хатуугийн тэмдэгтэй бичигдэж байсан үгс
зөөлний тэмдэгтэй бичигдэнэ. Жишээ нь: гавьяа, сумьяа, томьёо, овьёос,
завьяа ….
Том үсгийн дүрэм
1. Өгүүлбэрийн эхний үсгийг ямагт томоор бичнэ.
2. Оноосон нэрийн эхний үсгийг томоор бичнэ.
3.
Аливаа улс орон, олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бичсэн
бол цөмийг том үсгээр эхлэн бичнэ. Жишээ .нь: Монгол улс, Монголын Улаан
Загалмайн Нийгэмлэг, Улсын Их Хурал гэх мэт. Үүнээс бусад улсын төсвийн
захиргаанд харьяалагдах албан газар, үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл
шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үсгээр бичсэн бол зөвхөн эхний
үсгийг томоор бичнэ. Жишээ нь: Улаанбаатар хотын Намын хороо, Говь
хувьцаат компани гэх мэт.
4. Товчилсон нэрийг том үсгээр бичнэ. Жишээ нь: МУИС, УБИС, ХУД, УИХ .
5.
Ном зохиол, сонин сэтгүүл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхлэн
бичнэ. Жишээ нь : Д.Нацагдоржийн “Соёлыг гайхав” зохиолыг уншив.
6.
Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж
бичнэ. Жишээ нь: Эрхэмсэг хатагтай Танд шинэ оны мэнд хүргэе…
7. Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр бичнэ. Жишээ нь: Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал гэх мэт.
8. Хоёр нэрээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаарх нь эгшгээр эхэлсэн бол
хооронд нь холбоос тавьж, хоёр дахь үгийг томоор эхлэн бичнэ.
Жишээ нь: Хаш-Эрдэнэ, Баян-Овоо, Өндөр-Улаан гэх мэт.
Үеийн тухай, үе шилжүүлэх дүрэм
Амьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэдэн авиаг үе гэнэ. Үг нэг
түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно. Урт ба хос эгшиг нэг үе
болно.
Жишээ нь: гай+хуул+сан, сур+тал+чил+гаа, хань, хул..,
Үгийг үелэх
1.Үелэх
заагт нэг гийгүүлэгч байвал тэр гийгүүлэгчийн өмнүүр, хоёр гийгүүлэгч
байвал 2 дахь гийгүүлэгчийн өмнүүр, 3 гийгүүлэгч байвал 3 дахь
гийгүүлэгчийн өмнүүр, 4 гийгүүлэгч байвал 4 дэх гийгүүлэгчийн өмнүүр
үелнэ.
Г о-рон, су-раг..
Г-Г гар-сан,ор-лого..
ГГ-Г унш-сан, орш-жээ…
ГГГ-Г цомхт-гол, эмхт-гэл
2. Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг өмнөх гийгүүлэгчийг дагуулан үелнэ.
ГЬ-Я ГЬ-Ё
ГЬ- Е Г Ъ-Ё
Г Ъ-Я Г Ъ-ЮУ
Жишээ нь: хэль-е, я-вуулъ-я, очъ-ё, уншъ-юу, тань-я, харь-я, таръ-я…
Жич: нэг мөрөөс нөгөө мөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёр мөрт хувааж бичиж болохгүй.
Хэдийгээр биеэ даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст үлдээх буюу шинэ
мөрт шилжүүлж болохгүй.
Үг хурааж бичих
Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичихдээ:
1. Эхний үеэр хураана. Жишээ нь: Монцамэ, ня-бо, ТҮЦ гэх мэт.
2. Эхний үсгээр хураана. Жишээ нь: МЗХ, УИХ, АНУ гэх мэт.
3. Хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээ нь: ГА- Говь-Алтай, УБ-Улаанбаатар гэх мэт.
4. Зарим үгийг эхний ба сүүлчийн үсгээр хурааж болно. Жишээ нь: 2-р сар, н-р нөхөр, п-р профессор, д-р доктор….
5.
Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичих бөгөөд үеэр
хурааж бичвэл үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг томоор бичнэ.
Жишээ нь: МҮАН, МонЦаМэ, буюу МОНЦАМЭ, Ри багш, До багш гэх мэт.
Жич: Хүний овог нэрээс бусад оноосон нэрийг хураасан үсгийн ард цэг тавихгүй.
Гадаад үгийг бичих
Гадаад үгийг бичихдээ:
Монгол хэлэнд нэлээд эрт орж, одоо нийтэд гадаад үг гэдэг нь мэдэгдэхээ
больсон үгийг монгол хэлний үсгийн дүрмийг баримталж бичнэ.
Жишээ нь: дэвтэр, шил, булигаар, цонх гэх мэт.
Сүүлийн
үед гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа
үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзан бичнэ.
Жишээ нь : компани, лекц, каталоги гэх мэт.
Оросоор
“ия” үсгээр төгссөн үсгийн эцсийн “ия” үсгийг их төлөв хасна. Жишээ нь:
франция-франц, компания-компани, колония-колон гэх мэт. Гэвч “ия”
үсгээр төгссөн зарим үсгийн эцсийн гийгүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн
“я” үсгийг хасна. Жишээ нь: азия-ази, операция- операци,
геология-геологи…
Гадаад үгийн эцэст өргөлтгүй богино эгшиг байвал
ихэнхдээ хасаж бичих бөгөөд хэрэв өргөлттэй бол хасаж бичиж болохгүй.
Жишээ нь: аптека-аптек, норма-норм, кино, пальто гэх мэт.
Гадаад
үгэнд эр эгшиг байвал эр үгийн, хэд хэдэн өөр эр эгшиг байвал аль
өргөлттэй эгшиг нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр эгшиг дээр
өргөлт ноогдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээ
нь: Германы, корпорациас, доллараар гэх мэт.
Гадаад үгэнд эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээ нь: шефийн, физикээр, үзэмнээс гэх мэт.
“К” үсгийг хэлний “Г” үсгийн дүрмээр бичнэ. “К” үсгээр төгссөн эр
үгэнд “-ий “эгшиг залгах ба К үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж
залгавар залгана. Мөн Щ үсэг Щ үсэгтэй адил. Жишээ нь: Америкийн,
Америкт, Грект, Грекээс гэх мэт.
“б, п, ф,в” үсгийг нэг төрлийн үсэг гэж адил үзнэ. Жишээ нь: энэ ямар шкаф вэ? Энэ ямар сонин бойпор вэ?
Оросын “У” үсгийг монгол хэлний “Ү” үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээ нь: курсийн турникээр….,
Чимэх үгийг зөв бичих
1. Чимэх үгийг уг үгнээс салангид бичнэ.
2.
В,Л,М,Н үсгээр төгссөн үгэнд асуун чимэх үг “бэ” бичнэ. Бусад
гийгүүлэгч болон эгшгээр төгссөн үгэнд “вэ” –г бичнэ. Жишээ нь: төлөв
бэ?, наадам бэ? хол бэ? хэн бэ? гэх мэт.
3. Асуун чимэх утгатай “юу,
юү” –г урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ.
Жишээ нь: Тахиа юу? Тэмээ юү? Гахай юу?
Харин ирээдүй цагаар
төгсөх “-на” нөхцөлийн эртний хэлбэр болох “юу, юү,”-г “я,ё”эгшигтэй
нэгэн адил дүрмээр бичнэ. Жишээ нь: уншъюу( уншина), сонсъюу гэх мэт.
4. Асуун чимэх үг “уу, үү”-г богино эгшиг ба гийгүүлэгчээр төгссөн үгэнд бичнэ. Жишээ нь: байна уу, сайн уу, хол уу, ойр уу..
5. “л,ч, шүү” зэрэг чимэх үгийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээ нь: хэн ч, би л, уншина шүү гэх мэт.
6. Зөвшөөрөх сул үг “за”-г богино эгшигтэй бичнэ.
7. Батлан чимэх үг “даа4” –г эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээ нь: сууна даа, ирнэ дээ гэх мэт.
8. Дуудах аялга үг”аа4" –г эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээ нь: Гэрэл ээ!, Сумьяа аа! гэх мэт.
9.
Дагавар үг “уруу” чиглэхийн тийн ялгалын “уруу” нөхцөлийг эгшиг
зохицуулахгүй, эхний эгшгийг хасахгүй эр, эм ямар ч үгэнд “уруу” хэвээр
бичнэ. Жишээ нь: нутаг руу, Хөвсгөл уруу, чам уруу, түүн уруу гэх мэт.
10.
Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан, даг”-ийг нөхцөлийг уг үгнээс нь
саланги эгшиг зохицох дүрэм ёсоор “сан4, даг4” гэж бичнэ. Жишээ нь:
уншсан сан, ирсэн дэг гэх мэт.
11. “тэрчлэн, мэтчилэн, энэчлэн,
сэтгэгчлэн” зэрэг “члэн” залгаварыг балархай эгшгийн дүрэм, эгшиг
зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ.
Зөв бичих дүрэм ёсоор бичлэгт өөрчлөлт орсон үгс
1. Эрвээхий, дэгдээхий,
2. Байцаа, хуйцаа
3. Гавьяа,адьяа,
4. Говь уруу, гэр уруу
5. Шавж
6. Төвшин(түвшин гэж бичихгүй )
7. өгүүлэгдэхүүн,тусагдахуун
8. хэр (хэмжээ)
9. хир (буртаг)
10. сонстох, утастах
11. өш(хонзон)
12. гоо(үзэсгэлэн)
13. гуалаг(бие)
14. Байгал нуур
15. байгаль дэлхий
16. бодисад
17. махбод
18. бөлцийх (нүд)
19. бөжин
20. будли(төөрөх)
21. бөл(эгч дүүгийн хүүхэд )
22. бүл(гэр)
23. бэйл, бэйс
24. товъёг
25. далиу (сөөлжүү)
26. дүрэлгэр
27. идэвх
28. нэлээд
29. нялхас
30. бэлзэг бөгж)
No comments:
Post a Comment