Цаг

Sunday, March 16, 2014

Оршил

"...Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон..." гэж аугаа Д.Нацагдорж шүлэглэсэн байдаг. Эх хэл минь Монгол улсын минь оршин тогтнох үндэс, дэлхийд монгол хүнийг ялгах шалтгаан билээ. Тийм ч учраас би монгол хэлний багш болохоор мэргэжлээ сонгоод суралцаж байна. Би монгол хэлээ цэвэр байгаасай гэж хүсдэг.

 Өнөөдөр эх сайхан хэлээ элдэв гадаад хэлтэй хольж "чамирхан" ярьдаг хүн олон болжээ. Гадаад хэлийг сурч ашиглаж байгаа нь сайшаалтай ч гэлээ түүнийхээ хэрээр төрөлх хэлээ өдөр өдрөөр гээж байх вий гэж эмзэглэж явдагаа нуух юун... . Улсын үндэс газар бол үндэстний үндэс хэл билээ.  

No comments:

Post a Comment